Skip to content

Latest commit

 

History

History
28 lines (19 loc) · 1.96 KB

native-modules-setup.md

File metadata and controls

28 lines (19 loc) · 1.96 KB
id title
native-modules-setup
Натив модулийг тохируулах

Натив модулиуд нь ихэвчлэн npm пакэжээр хүрдэг. Энгийн Javascript-аас гадна тэд нь платформ тус бүрийн натив код агуулсан байдаг. npm пакэжийн талаа дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ зааврыг уншина уу.

Натив модулиуд нь

Аливаа натив модульд зориулсан энгийн нэг төслийн бүтцийг тохируулан хийхийн тулд бид гуравдагч талын багажийг ашиглана react-native-create-library. Тухайн сан хэрхэн ажилладаг тухай та лавшруулан судалж болно. Бидэнд харин ердөө энэ л хэрэгтэй:

$ npm install -g react-native-create-library
$ react-native-create-library MyLibrary

MyLibrary нь шинэ модулийн нэр нь байх юм. Үүний дараа та MyLibrary гэсэн фолдерыг олж, npm пакэжээ компьютертоо доорх командыг өгч суулгана:

$ npm install

Үүний дараа та гол react аппынхаа фолдер руу очоод (react-native init MyApp гэж үүсгэсэн)

  • package.json дотроо шинээр үүсгэсэн модулиа dependency гэж нэмнэ
  • npm install гэж өгөн, компьютер дээр npm сандаа зөөнө.

Үүний дараа та native-modules-ios эсвэл native-module-android руу код нэмэх боломжтой болно. Платформ тус бүрт зориулсан зааврыг MyLibrary доторх README.md гэсэн хэсгэээс уншина уу.