Skip to content

Latest commit

 

History

History
86 lines (25 loc) · 7.16 KB

more-resources.md

File metadata and controls

86 lines (25 loc) · 7.16 KB
id Гарчиг
more-resources
Нэмэлт мэдээлэл

Хэрэв та энэ вэбсайтыг бүрэн уншиж судалсан бол дажгүй React Native апп хийж чадахаар боллоо. React Native нь ганц компаниас гаргасан бүтээгдэхүүн биш. Олон мянган хөгжүүлэгчид нийлж байж үүнийг бүтээсэн. React Native-ийг сонирхож байгаа танд хэрэг болж болох зүйлсийг энд багтаав.

Түгээмэл сангууд

Та React Native ашигладаг бол React-ийн талаар ч аль хэдийн мэддэг болсон байж таараа. Тиймээс энэ талаар дурдах нь илүүц биз. Гэхдээ сайн мэдэхгүй бол React-ийг нэг сонирхоод үзээрэй. Энэ бол орчин үеийн вэбсайт хийх хамгийн шилдэг арга шүү.

Хүмүүсийн түгээмэл асуудаг нэг асуулт бол React Native аппликейшныхаа "төлөв"-ийг хэрхэн зохицуулах вэ гэдэг. Үүнд тус болох хамгийн олонд хүрсэн сан бол Redux юм. Redux хичнээн удаа "reducer" гэдэг үгийг ашиглаж байгааг бүү тоо. Ашиглахад их энгийн сан бөгөөд тайлбар бүхий цуврал видеонууд-тай.

Хэрэв танд ямар зүйлийг онцлон хийж болдог сан хэрэгтэй бол Awesome React Native-ыг сонирхоод үзээрэй. Компонентуудын цэгцтэй жагсаалт, мөн демо, нийтлэл болон бусад зүйлс энд багтсан.

Жишээ

Showcase аппыг сонирхоод үзээрэй. React Native-аар юу хийж болохыг хар! Мөн GitHub дээр жишээ апп байдаг. Та симулятор дээр эсвэл төхөөрөмж дээр тэдгээр аппуудыг ажиллуулж болно. Эх кодууд нь эмх цэгцтэй бичигдсэн байгаа.

Facebook-ийн F8 бага хуралд зориулж апп хийсэн нөхдүүд кодоо нээлттэй эх сурвалжид байршуулсан ба дэлгэрэнгүй заасан цуврал хичээл бас гаргасан. Түгээмэл байдаг жишиг аппаас илүү бодитой, нарийн жишээ харъя гэвэл үүнийг сонирхоод үзээрэй.

React Native-ийг өргөжүүлэх

  • Хөгжүүлэгч нар npm дээр React Native-ийн модуль бичиж, гаргаад GitHub дээр нээлттэй хийдэг.

  • Модуль гаргах нь React Native-ийн экосистем, хамт олныг өргөжин тэлэхэд тусалдаг. Та модуль бичвэл түүнийгээ npm дээр хуваалцахыг хүсье.

  • Хэрэв та натив ажиллагааг нь илүү Native Modules (iOS Android) тухай зааврыг уншаарай. Натив ажиллагааг өргөжүүлэх талаар сонирхож байгаа бол Native UI Components (iOS, Android)-ийн тухай уншаарай.

  • Бэлэн компонент хайж байна уу? JS.coach эсвэл Native Directory руу орж, юу хийснийг нь хараарай.

Хөгжүүлэлтийн хэрэгслүүд

Nuclide нь Facebook компани Javascript хөгжүүлэлт хийхдээ дотооддоо ашигладаг IDE юм. Nuclide-ийн хамгийн гол онцлог нь алдаа засах чадвар юм. Мөн Flow дэмжлэг сайнтай. Javascipt хөгжүүлэгчдэд түгээмэл ашиглагддаг өөр нэг IDE нь VS Code юм.л

Ignite нь Redux болон цөөн тооны өөр өөр энгийн UI сан ашигладаг анхлан хийж байгаа хүмүүст зориулсан багц юм. Аппууд, компонентууд, контайнерууд үүсгэх CLI (Командын интерфэйс)-тэй. Хэрэв танд тус бурийг өөрийн сонголтоор хийхийг хүсэж байвал Ignite танд яг тохирно.

App Center нь Microsoft-оос гаргасан үйлчилгээ бөгөөд React Native аппдаа хялбараар шууд шинэчлэл хийх боломж олгодог. Хэрэв та жижиг сажиг өөрчлөлт хийх гээд app store-ийн шат дараалсан ажиллагаанд дургүй бол, өөрийн backend-ийг үүсгэх дургүй бол App Center-ийг оролдоод үзээрэй.

Expo нь хөгжүүлэлтийн орчноос гадна, өөрийн орчиндоо React Native апп бүтээх боломж олгодог аппликейшн бөгөөд Xcode эсвэл Android Studio ашиглах огт шаардлагагүй. Хэрэв та React Native-ийг илүү JavaScript шиг, веб шиг байгаасай гэж хүсдэг бол Expo-г сонирхоод үзээрэй.

Yoga нь бие даасан layout гаргах програм бөгөөд React Native-аас илүү өргөн ашиглагддаг. Инженерүүд хурдан, хялбар, хэмжээний сонголттой маш оновчтой нээлттэй сурвалжийг ашиглан олон платформд зориулсан layout-ийг богино хугацаанд хийх боломжтой.

Bugsnag, Microsoft App Center, болон Sentry нар бүгдээрээ React болон React Native апп-д зориулсан алдаа, гацах процессод хяналт тавих чанартай үйлчилгээтэй. Эдгээр үйлчилгээний тусламжтай та аппдаа гарсан асуудал, гэмтлийн тухай цаг тухайд нь мэдэж, яаралтай засаж, хэрэглэгчийн таатай байдлыг хангаж чадах юм.

React Хөгжүүлэгчийн Хэрэгслүүд нь React болон React Native аппыг засахад тун тохиромжтой.